Хятадад 171 тохиолдол нэмж бүртгэгдлээ


2021-01-16 11:23:40

Япон улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6591 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт 309.214 хүн өвчлөөд байна. Тус улсын 7 мужид онц байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа юм.

Хятад улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 171 тохиолдол нэмж батлагдлаа. Үүнээс шинж тэмдэггүй тохиолдлууд ихээр нэмэгдэх болсон байна. Тухайлбал, батлагдсан тохиолдлын 55 нь шинж тэмдэггүй тохиолдол байжээ.

Ингэснээр тус улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 98.290 боллоо. Тус улсад сүүлийн 7 хоногт коронавирусийн халдвар нэмэх хандлага ажиглагдаж байгаа билээ.

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа халдварын ихэнх нь буюу 2 хүн тутмын 1 нь шинж тэмдэггүй байгааг онцлов. Өөрөөр хэлбэл, таны иргэд шинж тэмдэггүй коронавирусээр өвчилсөн хүн явж байх магадлалтай байна. Иймээс аль болох олон нийтийн газраар явахгүй, халдвар хамгааллын дэглэм сахиж байхыг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү