АНУ халдвар аваад эдгэрсэн хүмүүст вакцины эхний тунг хийжээ


2021-02-26 11:29:20

Дэлхий дахинд 260 гаруй вакцин хөгжүүлэлтийнхээ шатанд байгаа аж. Үүнээс 3 болон 4 дүгээр шатаа давсан 6 вакцин байгаа талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл танилцууллаа.

Дэлхий дахинд

  • АНУ, ХБНГУ-ын хамтран үйлдвэрлэсэн pfizer
  • Их Британи улсын АстраЗенека
  • АНУ-ын Moderna
  • ОХУ-ын Спутник V
  • БНХАУ-ын Синофарм
  • АНУ-ын Johnson and Johnson вакцинууд хэрэглээнд нэвтэрч байна.

Дэлхий дахинд өдөрт 6.2-.6.5 сая хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Он гарснаас хойш коронавирусийн халдвар тууштай буурч байна. Дархлаажуулалтад хамрагдсан зарим орны халдварын нөхцөл байдалд эрс өөрчлөлт гарч байгааг мөн тодотголо..

Тухайлбал, Их Британи улсад насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Вакцин хийлгэсэн хүн амын дундах халдварын тархалт буурч, эмнэлэгт хэвтэгсдийн тоо огцом буурчээ.

АНУ халдвар аваад эдгэрсэн хүмүүст вакцины эхний тунг хийсэн байна.

Pfizer болон Moderna вакцины 1 тун авсан 109 хүнийг 41 халдвар аваад эдгэрсэн хүмүүс байжээ. Халдвар аваад эдгэрсэн 1 тун вакцин хийлгэсэн хүмүүсийн эерэг биеийн түвшин, халдвар аваагүй 2 тун вакцин хийлгэсэн хүмүүсийн эерэг биеийн түвшин ижил байжээ. 

Итали улс Астразенека вакцин хийх насны хязгаарыг 18-55 болголоо.

Шотланд улсад Pfizer-ийн вакцины 1 тунгийн дараа эмнэлэгт хэвтэлтийг 85 хувиар бууруулж байсан бол Астразенека 94 хувиар бууруулж байгааг тогтоожээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү