В.Путин: Украины цэргийн ажиллагаа тусгаар тогтносон, хүчирхэг улсын албадсан, цаг үеэ олсон, цорын ганц зөв шийдвэр байсан


2022-05-10 11:52:23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: Ялалтын баяраар Улаан талбайг дүүргэж буй Оросын элит цэргүүдэд хандан Украин бидний хувьд огт хүлээн зөвшөөрөх боломжгүй аюул заналхийллийг манай хилийн ойролцоо бий болгосон. Тиймээс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай алхам хийсэн. Тусгаар тогтносон, хүчирхэг улсын албадсан, цаг үеэ олсон, цорын ганц зөв шийдвэр байсан гэж хэлсэн.

Мөн тэрбээр Москвагийн Украйнд явуулж буй цэргийн ажиллагааг барууны бодлогод албадан авч хариу арга хэмжээ, болзошгүй түрэмгийллийг таслан зогсоох шаардлагатай алхам. НАТО-гийн тэлэлтийг буцаах тухай Оросын шаардлагыг Украин үл тоомсорлосон нь Украинд ажиллагаа явуулахаас өөр сонголт Москвад үлдээгүй гэж барууныхныг дахин зэмлэжээ.

Украин дахь Оросын цэргүүд “Дэлхийн 2-р дайны дүүжлэгчид, цаазаар авагчид, нацистуудыг газар дэлхий дээр үлдэхгүйн тулд эх орныхоо төлөө тулалдаж байна” . Дайны сургамжийг хэн ч мартаагүй гэжээ. ЗХУ дэлхийн хоёрдугаар дайнд 27 сая хүнээ алдсан бөгөөд Аугаа эх орны дайн гэж нэрлэдэг.

Оросууд ялалтын баяраа тэмдэглэхдээ барууныхны эмээж байсанчлан өргөн хэмжээний дайчилгаа зарлаагүй, ямар ч мэдэгдэл хийгээгүй юм.

Эх сурвалж: Associated Press

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү