Украины цэргүүд эцэст Луганск муж дахь хотоос гарлаа


2022-05-11 11:50:11

Украины цэргүүд хоёр сар үргэлжилсэн тулалдааны эцэст Луганск муж дахь стратегийн чухал хотоос гарлаа. Украины цэргүүд Луганск муж дахь Попасна хотоос илүү бэхлэгдсэн байрлал руу ухарсан гэж тус нутгийн захирагч Сергей Хайдай фэйсбүүк хуудсандаа мэдэгдэв. Луганск, Донецк мужуудын хилийн ойролцоо орших, стратегийн өндөрлөгүүдийг эзлэх тулаан сүүлийн хоёр сарын турш үргэлжилсэн юм.

Орос Украины эргэн тойронд:

* Унгарын эсэргүүцэж байгаа Оросын нефтийн импортод тавих хориг арга хэмжээг хэлэлцэх Европын холбоо болон Ерөнхий сайд Виктор Орбан нарын видео дуудлага хойшлогдлоо

* ЕХ-ны зургаа дахь хориг арга хэмжээний хүрээнд ирэх зургаан сарын хугацаанд түүхий нефтийн тээвэрлэлт, 1-р сарын эхээр боловсруулсан түлшний тээвэрлэлтийг хориглох байсан. Гэсэн ч Унгар Оросын эрчим хүчний импортоос хамааралтай байгаа тул уг арга хэмжээнд хориг тавина гэж сүрдүүлэв.

* Оросын автомашины салбар нь эд ангиудын нийлүүлэлт дутагдалтай байгаагаас Volkswagen AG, BMW AG, Ford Motor Co болон тус улсад үйлдвэрлэдэг Японы автомашины бүх компанийн үйл ажиллагаагаа зогсоод байна.

* Унгарын удирдагч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой эрчим хүчний асуудлаар ярилцсан байна.

* Герман, Нидерландын Гадаад хэргийн сайд нар Киевт айлчилж, уулзалт хийлээ

* Финлянд НАТО-д элсэх ёстой гэж парламентын гол хороо дүгнэв

* Европын холбоо Оросын хийг багасгахын тулд нарны эрчим хүчийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

Эх сурвалж: Bloomberg

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү