Орос Украины дайн мухардмал байдалд орж, удаашрах төлөвтэй байгааг АНУ-ын тагнуулын алба мэдээллээ

Орос Украины дайн мухардмал байдалд орж, удаашрах төлөвтэй байгааг АНУ-ын тагнуулын алба мэдээллээ. Батлан хамгаалахын тагнуулын газрын (DIA) захирал Скотт Берриер: Оросын арми Донбасс буюу Украины зүүн хэсэг рүү анхаарлаа хандуулснаар тулалдаан зарим талаараа “гацаа” байдалд орж эхэлж байна гэж мэдэгдсэн.
Москвагийн метроны ажилчдыг “тусгай ажиллагаа”-д явуулах цэрэг хүрэлцэхгүй бол дайнд илгээж магадгүй гэж “Ухамсрын төлөө” эвсэлд нэгэн иргэн мэдэгдсэн гэсэн бол Орос Сириэс олон дайчин хайж байна гэж Wall Street Journal мэдээлжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Ойрхи Дорнодоос 16.000 хүнийг Украинд илгээхээр элсүүлж байгаагаа хэлсэн байна.
В.Путинээс цөмийн зэвсэг хэрэглэх эсэхийг тодруулахад “Оросын төрд оршин тогтнох аюул заналхийлж байгаа тохиолдолд л цөмийн зэвсэг хэрэглэхийг зөвшөөрнө. Одоогоор бидэнд тийм аюул харагдахгүй байна гэжээ. Хурцадмал үед буруу тооцоолбол санамсаргүй хурцадмал байдал үргэлж нэмэгддэг” гэж тэр нэмж хэлсэн.
Харин Украины талаас Харьков мужид 4 сууринг бид Оросуудаас буцааж авсан гэдгээ зарлалаа. Одоогоор Украинаас 12 сая хүн дүрвээд байгаа юм. Иргэд хөрш зэргэлдээх орнууд болон ойролцоох хотуудад байрлаж байна.
Эх сурвалж:Daily best
Сэтгэгдэл бичих: