В.Путиныг огцруулах явц Орост өрнөж байна гэж Украины тагнуулын албаны дарга мэдэгдэв


2022-05-16 13:05:55

Хорт хавдрын улмаас “маш их өвчтэй” байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг огцруулах гэж байна хэмээн Украины цэргийн тагнуулын газрын дарга мэдэгдсэн.

Украины хошууч генерал Кирило Буданов Их Британийн Sky News сувагт тусгай ярилцлага өгөхдөө “ОХУ-ын удирдлагуудыг солино. Энэ үйл явц аль хэдийн эхэлсэн” гэжээ.

Ярилцлага авагчаас төрийн эргэлт болж байгаа эсэхийг асуухад Буданов “Тийм ээ. Тэд ийм замаар явж байгаа, үүнийг зогсоох боломжгүй” гэж хариулжээ.

Путин хорт хавдар болон бусад өвчнөөр өвчилсөн гэх суртал ухуулгыг Украины талаас хийж байна гэснийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: Ройтерс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү