Оросын арми 8000 гаруй зэвсэг, техникээ алдсныг Украины талаас мэдээллээ


2022-05-17 11:32:07

Оросууд Украины дайн эхлээд 83 өдөр болж байна.Оросын арми одоогоор 8000 гаруй зэвсэг, техникээ алдаад байна. ОХУ Украины түр эзэлсэн нутаг дэвсгэрт далд дайчилгаа явуулж байна. Оросууд сар гаруйн хугацаанд Оросын арми нийслэл Киевийг их буугаар буудаж, Украины нийслэл хотын захад орших Ирпин, Бородянка, Макарив, Буча зэрэг хэд хэдэн сууринг устгасан.

Запорожье, Херсон, Харьков мужуудын зарим хэсгийг хяналтандаа авч чаджээ. Орос Луганск мужийг бүслэхийн тулд цэргээ дахин байршуулж байна гэж амбан захирагч мэдэгдсэн.

Украины арми зарим бүс нутагт сөрөг довтолгоо явуулж байгаа бөгөөд Харьков мужийн зүүн өмнөд хэсэгт орших Изюм хотын ойролцоо Оросын цэргүүдийг хил рүү түрсэн байна.

Оросын армийн зэвсэг техникийн алдлагдлыг 5 дугаар сарын 16-ны байдлаар Украины талаас гаргаж мэдээллээ.

Үүнд:

  • Танк – 1228
  • Хуягт тээвэрлэгч – 2974
  • Артиллерийн систем – 577
  • Олон тооны пуужин хөөргөх систем – 195
  • Агаарын довтолгооноос хамгаалах систем – 89
  • Байлдааны онгоц – 200
  • Нисдэг тэрэг – 165
  • Авто тээврийн хэрэгсэл – 2101
  • Байлдааны хөлөг онгоц, завь – 13
  • Үйл ажиллагаа-тактикийн түвшний дрон – 427
  • Тусгай тоног төхөөрөмж – 42
  • Далайн пуужин – 97 орсон байна.

Эх сурвалж: Yahoo news

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү