ОХУ: НАТО цөмийн зэвсгээ хил рүү ойртуулвал хариу арга хэмжээ авна


2022-05-17 11:52:10

НАТО цөмийн зэвсгээ хил рүүгээ ойртуулах юм бол хариу арга хэмжээ авна гэж Москвагаас мэдэгдсэн. Үүний дараа Финлянд улс цэргийн төвийг сахих уламжлалт бодлогоо орхих нь алдаа болно Финландын аюулгүй байдалд ямар ч аюул занал учруулахгүй гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Мөн улсынхаа гадаад бодлогод өөрчлөлт оруулах нь олон жилийн турш сайн хөрш, түншлэлийн үзэл баримтлалаар байгуулагдсан Орос-Финляндын харилцаанд сөргөөр нөлөөлнө” гэжээ.

Финландын парламент ирэх долоо хоногт Брюссель дэх НАТО-гийн төв байранд албан ёсны гишүүнчлэлийн өргөдлөө өгөхөөр болжээ.

Швед ч мөн барууны 30 гишүүнтэй цэргийн эвсэлд нэгдэх алхам хийж байгаа бол Москвагийн хатуу анхааруулгыг үл харгалзан Гүрж НАТО-д элсэх хүсэлтийг дахин хэлэлцэж байна.

Эх сурвалж: Associated Press

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү