Нисгэгч нь ухаан алдсан онгоцыг зорчигч аюулгүй газардуулжээ


2022-05-18 11:54:51

/”Амьдрал эсвэл үхлийн нөхцөл байдал” үүссэн/

Багамын арлуудаас Флорида руу нисч байсан Cessna 208 онгоцны нисгэгчийн бие гэнэт муудан ухаан алдан унасан байна. Онгоцонд явсан хоёр зорчигчийн нэг Харрисон онгоц жолоодож байгаагүй ч нислэгийн төвийн зааврын дагуу онгоцыг газардуулах шаардлагатай болсон. Ингэснээр нэг хөдөлгүүртэй онгоцыг аюулгүй газардуулах нь зорчигчийн үүрэг болсон бөгөөд “Амьдрал эсвэл үхлийн нөхцөл байдал” үүсэн учраас сандарч ч амжаагүй гэж тэр хэлсэн. Онгоцыг газардуулсны түүний баатарлаг үйлсийг олон нийт магтаж эхэлжээ.

Онгоц гацсан үед Харрисон гурван эгнээ суудал дээр гарч бүхээгт авирч, ухаан алдсан нисгэгчийг замаасаа холдуулсан. Ингэснээр чихэвч зүүж, агаарын хөдөлгөөний удирдлагад нөхцөл байдлын талаар анхааруулан хэлсэн байна.

Тэрбээр Форт Пирс цамхаг дахь агаарын хөдөлгөөний удирдлага руу залган “Надад ноцтой нөхцөл байдал тулгараад байна. Манай онгоцны нисгэгч ухаан алдсан. Би онгоцыг хэрхэн жолоодохыг мэдэхгүй байна” гэж хэлсэн.

Нислэгийн удирдагчид болон хагас цагийн нислэгийн зааварлагч Роберт “Бобби” Морган түүнд Палм Бич олон улсын нисэх онгоцны буудалд хэрхэн аюулгүй нисэх, онгоцыг буулгах талаар зааварчилгаа өгчээ.

Харррисон “Би маш тайван байж, амьдрал үхлийн нэгийг сонгох ёстойг мэдэрч байсан. Тийм учраас нөхцөл байдлыг хянахын тулд “Хийх ёстой зүйлээ хий, эсвэл үхэх болно гэж өөртөө хэлсэн. Тэгээд би үүнийг хийсэн” гэжээ.

Палм Бич дүүргийн Шерифийн албанаас гарсан ослын тайланд 12:27 цагийн үед дуудлага ирсэн. Дуудлагын дараа 10 минутын дараа буюу 12:38 цагийн үед онгоц аюулгүй газардсан гэж бичссэн байна. Холбооны нисэхийн алба нөхцөл байдлыг шалгаж байна.

Эх сурвалж:NBC News

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү