Өсвөр насны хүүхдүүд фризби ашиглан 10 фут нүх ухаад элсэнд дарагджээ


2022-05-19 11:14:26

Нью Жерси мужийн Оушен Каунти дахь далайн эрэг дээр 18 настай хүү, эгчийнхээ хамт элсэнд дарагджээ. Эгчийг цагдаа нар аварсан боловч хүүг чадаагүй байна. Өсвөр насны хүүхдүүд фризби ашиглан 10 фут нүх ухаж байхад элс нь нурсан байна.

Томс Риверийн цагдаа нар “Ах дүү нар том нүх ухаж байхад элс нурж, хоёуланг нь дарсан. Зэргэлдээх хотуудын онцгой байдлын багийнхан мөн аврах ажиллагаанд туслахаар ирсэн гэжээ.

Өмнө нь 2020 оны долдугаар сард Бельмар хотод найман настай хүүхэд элсэнд дарагдсан бол 2015 оны наймдугаар сард 12 настай хүү Серф хотын далайн эрэг дээр элсний нуралтаас аврагдан эмнэлэгт хүргэгдэж байжээ.

Эх сурвалж:The Independent

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү