G-7-ийн удирдагчид Украинд тодорхойгүй хугацаанд дэмжлэг үзүүлэхээ амлажээ

Германд хуралдаж буй G-7-гийн удирдагчид Украинд “хэрэгтэй л бол” тодорхойгүй хугацаанд дэмжлэг үзүүлэхээ амлахаар төлөвлөж байна.
Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Их Британи улсууд нь “санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломатын тусламжийг үргэлжлүүлэн үзүүлж, Украинтай шаардлагатай хугацаанд хамт байх болно” гэж төсөлд дурджээ. Энэ амлалт нь Украины зарим удирдагчдын дунд өрнөж буй дайныг хурдан зогсоохын тулд Оростой хийсэн таагүй хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхийг Өрнөдийнхөн шахах байна гэсэн болгоомжлолыг бууруулж магадгүй юм.
Ерөнхийлөгч Жо Байден G-7-ийн орнууд Оросын алтны шинэ импортыг хориглоно гэж мэдэгдсэн нь хамгийн сүүлийн хориг гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Алтны нь Орост олон арван тэрбум долларын ашиг авчирдаг томоохон экспорт юм.
Эх сурвалж: Аssociated Press
Сэтгэгдэл бичих: