Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ

ОХУ-ын өмнөд хэсгийн Ростов-на-Дону хотод Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) ашиглаж байсан барилгад гал гарч, нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан тухай
Оросын хэвлэлүүд мэдээллээ. Ростов мужийн амбан захирагчийн хэлснээр, богино залгааны улмаас гал гарсан тул түлшний савнууд шатсан байна. Барилга байрлаж буй гудамжийг бүсэлсэн байна. ФСБ нь ОХУ-ын дотоод аюулгүй байдлын алба бөгөөд сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдал, терроризмтой тэмцэх үүрэгтэй.
Ростовын захирагч Василий Голубев хэлэхдээ, түймэр 800 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч, хоёр хана нурсан байна.Түймэр тархах аюул байхгүй ч урьдчилан сэргийлэх үүднээс ойролцоох орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна.
РИА агентлаг онцгой байдлын албаны мэдээнээс иш татан мэдээлснээр, гал гарсан газар нь гараж, агуулахын зориулалттай хоёр давхар барилгыг хамарсан гэдгийг онцолжээ. Ростов-на-Дону бол Украины Донецк, Луганск мужтай хиллэдэг Оросын өмнөд нутгийн нийслэл бөгөөд одоогоор дайны ширүүн тулаан болж байна.
Сэтгэгдэл бичих: