Цагаан суваргын ордын төрийн мэдэлд байх хувийг 34 болгож, засгаар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож. Холбогдох хууль тогтоомжид нь нийцүүлээд. Мөн 2014 оны УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох заалтыг ч тусгасан байна. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ үүнийг системийн авлигын холбогдлоор тухайн үед төр эзэмших шаардлагагүй гэж шийдвэр гаргасан, одоо засаж байна гэж урд орой Хорин тавдугаар суваг телевизээр ярихдаа хэллээ.

Үүнийг бүхэлд нь үзвээс, баялгаа нэг тогоонд хуримтлуулъя, бүгдээрээ, улсаараа тэгш халбагадъя л гэсэн зарчим. Гэтэл гучин гэр бүл, нэг хэсэг нь өөрсдийнхөө тогоонд маш ихийг хийчхээд, иргэд нь гуйланчлахыг байж болшгүй зүйл л гэсэн агуулгатай. Үндэсний баялгийн сан энэ агуулгаар гарсан хуультай. Иргэн бүр стратегийн ордоос орсон орлогоос хүртэх эрхийг баталгаажуулсан.

Л.Оюун-Эрдэнэ зөвийг итгэмжлэхдээ үүрдийн мөн чанартай гэж айхтар үг хэлээд байна. Иргэн бүр зөв, тэгш, хангалуун амьдрах эрхтэй нь үүрдийн мөн чанарын агуулгаар дархлаажих ёстой. Энэ учраас Цагаан суваргын ордын төрийн мэдэлд ирж байгаа 34 хувийн ноогдол бол Баялагийн сангаар дамжин иргэн бүрт очих эрх ашиг юм. Орлого юм. Ганцаар идсэн гахай үл таргална, олуул идсэн оготно таргална хэмээн ярьдаг. Энэ ч үнэн. Хүн нэг л амтай. Нэг амны идэш бага. Олон амны идэш олон.

Тиймээс нэг хэсэг нь бус, нийтээрээ л нэг тогооноос халбагадаж, олуулаа таргалъя. Харин иргэн бүрийн өмчөөс төрийн нэрээр идэх хэн ч байх ёсгүй.

Т.ГАРЬД

АМЛАЛТ.МН