Далд ертөнцийн итгэмээргүй зүйлсийн учгийг “Сүүдрээр гэтэгч” киноноос тайлаарай


2022-01-17 15:28:52

Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сүүдрээр гэтэгч” уран сайхны кино энэ сарын 13-нд нээлтээ хийлээ. 

Тоонот пикчерс”-ийн үүсгэн байгуулагч, найруулагч, жүжигчин Б.Батбаатарын эл бүтээлд БНСУ-ын 10 гаруй жүжигчин тоглосон бөгөөд гол дүрд И Соль Гү, Са Вүү, Ен Дун Хунг, Мин Жү Хүг нар тогложээ. Харин Монголын талаас жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Батбаатар, Д.Мөнхтөмөр, Д.Баярчимэг нар гол дүр бүтээжээ. Уг кинонд оролцон тоглосон бүх жүжигчид маань үндэсний хувцасаараа жигдрэн гоёсон нь үнэхээр сайхан харагдаж байлаа. Мөн Улаан хивсний хажуу хоёр талаар Монголд төдийгүй дэлхийд танигдсан Монгол уран барималч зураачдын маань бүтээлүүд тавигдсан нь кино нээлтэнд ирсэн зочдын нүдийг хужирлаж байв.

Мөн тус киноны уран бүтээлчид киноны нээлтээ нийгмийн бүх хүрээний хүмүүсийг хамарч байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд киног үзүүлжээ.

Энэхүү кинонд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. Эл бүтээлд олон улсад онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжлагдаж буй Эрик Жу нүүр солиулах мэс засал хийлгэж, харын шидийн хүчээр ой дурсамжаа ховстуулан сураггүй болно. Эрэн сурвалжлах сэтгүүлч Хеон Бин, Эрик Жуг хайж Улаанбаатарт ирнэ. Хеон Бин учир битүүлэг хэргийн гэрч болоод зогсохгүй далд ертөнцийн итгэмээргүй зүйлс түүнд тохиолдоно.

Б.Батбаатар: “Сүүдрээр гэтэгч” кино 500 сая төгрөгөөр бүтсэн

This image has an empty alt attribute; its file name is 271922347_1459895774407420_7715641758952324556_n-1-1024x683.jpg

Найруулагч Б.Батбаатар: “Кино урлаг өөрөө асар хурдацтай шинэчлэгдэж байна. Манай уран бүтээлчид гадаад дотоодын олон уран бүтээлчтэй хамтарсан уран бүтээл хийж байгааг та бүхэн мэдэж байгаа. ОХУ, БНХАУ, АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. “Тоонот пикчерс”-ийн хувьд Солонгосын “Film Fun” кино компанитай хамтарч “Сүүдрээр гэтэгч” киног гурван жилийн хугацаанд бүтээлээ. Энэ киноны хийц, хэв маяг, зураг авалт их өвөрмөц болсон. Солонгосын нэлээд том бүрэлдэхүүн Монголд ирж зураг авалт хийсэн. Солонгост бас зураг авсан. Солонгосын уран бүтээлчид цар тахлын улмаас киноны нээлтэд ирж чадаагүй. Харин бүгд цахимаар бидэнтэй холбогдож, баярын сэтгэгдлээ хуваалцсан. Удахгүй биечлэн хүрэлцэн ирнэ гэдгийг дуулгая. Кино нийт 500 сая төгрөг буюу хагас тэрбумын өртгөөр бүтсэн. Дараа дараагийн уран бүтээлээ илүү мэргэжлийн түвшинд толилуулна гэж хичээж байна” гэв.

Кино нээлтийн үеэр жүжигчин Э.Пүрэвжаргал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаав.

Э.Пүрэвжаргал: “Сүүдрээр гэтэгч” кинонд өмнө нь гаргаж байгаагүй зориг тэвчээрийг гаргаж тоглосон

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Пүрэвжаргал:  “Үргэлж намайг дэмждэг хайртай гэр бүл, үнэнч найзууддаа, хүндэт хамт олондоо болон урам зориг, эрч хүчээр дүүргэдэг үзэгчиддээ маш их баярлалаа. Намайг иү их хичээгээрэй, ихийг хийж бүтээгээрэй гэж итгэж СТА цол тэмдэгээр шагнасан гэж бодож байна. Итгэлийг нь алдахгүй хичээнэ ээ. Сүүдрээр гэтэгч кинонд маш их хичээл зүтгэл, өмнө нь гаргаж байгаагүй зориг тэвчээрийг гаргаж тоголсон. Амиа хүртэл эрсдэлд оруулж зурганд орсон. Тухайлбал, явж байгаа вагоноос үсэрч буух, 30 гаруй метр хадан хясаанд авирсан гэх мэт эрсдэлтэй үйлдлүүдийг хийж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Болдбаатар: Эр зоригийн дайчид болсон орлон тоглогчдын ажлыг үнэллээ гэж их баярлаж байна

This image has an empty alt attribute; its file name is 271904801_1459897681073896_2398418054009863459_n-1024x683.jpg

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Болдбаатар -Өнөөдөр Монголын киноны орлон тоглогчид хийсэн ажлаа үнэлүүллээ. Орлон тоглогчид бол эр зоригийн дайчид билээ. Миний хувьд тасралтгүй 15 жилийн ажлаа үнэлүүлж Монгол улсын Cоёлын тэргүүний ажилтан гэх нэр хүндтэй шагналаар шагнуулсандаа маш их баяртай байна. Энэхүү кино төсөл монгол солонгосын хамтарч хийсэн кино төсөл орчин үеийн шинэлэг зүйлсийг гаргаснаараа маш том давуу талтай. Манай баг энэ кинонд хүч их тавьж ажилласан. Өмнө нь тавьж байгаагүй шинэлэг зүйлсийг гаргах гэж хичээсэн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү