Ид шидийн явдлаар дүүрэн инээдмийн кино үзэгчдийн хүртээл болно


2022-03-23 08:46:23

 

“Sun” пикчерс, “Red point” студи хамтран өсвөр насны охид, хөвгүүдэд тохиолдох гэнэтийн ид шидийн явдлаар дүүрэн инээдмийн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ.

“Soulmate” уран сайхны киноны үйл явдал ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид төгсөлтийн баяраараа жүжиг тоглохоор болж, тэр жүжгийн гол дүрийн хоёр сурагчийн сүнс гэнэтийн ид шидээр солигдсоноор эхэлнэ. Сүнс нь солигдсноос болж тэд шинэ бие, шинэ орчин, шинэ ертөнцтэй нүүр тулна. Бээгий охидын ертөнцөд, Зулаа хөвгүүдийн орчинд орсоноор сонирхолтой сорилтуудтай нүүр тулах аж.

Тус киноны зохиолыг Г.Хишигбүрэн, Г.Гүенбаатар нар бичиж, Ц.Хүрэлбаатар найруулжээ. Гол дүрүүдэд реппер Doid буюу Б.Доржнанжид, Б.Үжин, Б.Баярцэцэг , Ү.Ундрал, Э.Төрбат, Э.Болд-эрдэнэ, С.Идэржавхлан нар тоглосон байна.

“Soulmate” киног энэ сарын 25-наас кинотеатруудаар үзэгчдэд хүргэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү