Хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан хайрын түүх ийн оршвой


2022-06-06 09:41:13

Энэ сарын 02-ний өдөр “Зайсан хилл”цогцолборт хуримын арга хэмжээ гэж андуурахаар кино нээлт боллоо. Цэцэгсээр дүүрэн улаан хивсэн дээгүүр өнгөлөг хувцастай залуус алхах нь үнэхээр хэн хүний нүдийг хужирлаж байв.

Дэндүү сайхан хайрын түүхийг өгүүлсэн энэ кино нээлтийн арга хэмжээнд олон хосууд гар гараасаа хөтлөлцөн оролцож байсан нь бусад кино нээлтээс онцлог болж байлаа.

Маш олон хүн олон нийтийн сүлжээгээр дамжуулан Тамир, Болормаа гэсэн хоёр хосын тухай мэддэг болсон байх. Аюулт өвчинтэй эцсээ хүртэл тэмцэж байсан хосуудын бодит амьдралаас сэдэвлэсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино  энэ сарын 3-наас эхлэн бүх кинотеатрын дэлгэцнээ гарч байна.

Киног үзэж гарч ирсэн хүмүүс нүд дүүрэн нулимстай, дэндүү сайхан гэгээлэг хайр дурлалыг бахдан үзсэнээ дурдаж байсан юм.

Гайхалтай хосын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь хосуудын тухай бидний мэдэхгүй  хөшигний ардах болсон үйл явдал, тэмцэл, олон олон асуудлууд, нууцлал болж ирсэн бүх зүйлсийг  нулимстай, инээдтэй, жаргалтайгаар үзлээ.

Үүрдийн хайр гэж байдаг. Хайрлагдсан хүн амьдарсан байдаг. Хүн энэ хорвоод юуг туулж өнгөрүүлсэндээ биш ямар хүнтэй энэ насыг холбосондоо л гол утга учир байдаг юм байна гэж бодон бодон энэхүү киног үзэж дуусгалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү