Дэлхийн алдарт реппер Lil Pump Монголд ирлээ


2022-08-18 12:30:39
 

Covid-19 цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан байсан “Хуур” хөгжмийн наадам болоход нэг хоног үлдлээ.

Тус хөгжмийн наадамд Reborn stage буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, Live stage буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, Electronic stage буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн нийт 40 орчим уран бүтээлчид оролцоно.

Тэднээс гадна дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр оролцож ая дуугаа өргөхөөр өнөөдөр Монголд газардлаа. Түүний дуулсан “Gucci Gang” дуу нь youtube суваг дээр 1.1 тэрбум хандалттай. Энэ дуу нь тухайн онд АНУ-ын Billboard-ын топ гуравт орсон байдаг.

Мөн дуучин Kanye West-тэй “I love it” дуун дээр хамтарч ажилласан бөгөөд олон уран бүтээлээрээ дэлхийд танигдсан нэгэн билээ.

Цахим тасалбарыг: http://www.boxoffice.mn

http://www.shoppy.mn

http://www.ardshop.mnboxoffice.mn


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү