“Бэхэн зүрх” кино тун удахгүй


2022-09-23 12:24:35

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр зэхэж буй. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтарч буй.

Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж буй бөгөөд эл кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог.

Киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Бадамцэцэг тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ.

Уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн “Бэхэн зүрх” киноны зургийг авч дууссөн бөгөөд тун удахгүй нээлтийн товоо зарлах аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү