Талийгч бүсгүйг найз залуу нь уурхайн 4-5 метрийн гүн нүхэнд хаяснаа хүлээжээ


2014-09-16 09:09:42

Өнгөрсөн  пүрэв гарагт Налайх дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар хэвлэлээр мэдээлж байсан  Тодруулбал, Налайх дүүргийн харьяат 19 настай, эмэгтэй С энэ сарын 7-ноос хойш гэртээ ирээгүй байна. Ар гэрийхэн нь охиндоо санаа зовниж, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр охиныг хайх ажиллагаа үргэлжилж, түүний цогцсыг уурхайг нэгэн цооногоос гаргаж авсан юм.

Миний амьдралд дахиж битгий гай болоорой” гэж хэлэхээр нь уур хүрээд хоолойг нь боочихсон. Тэгээд ухаан алдчихаар нь  эргээд сэргээх гэсэн сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад урагшаа нүүрсний уурхай руу аваачаад хийчихсэн” гэжээ.

С-ийг сураггүй алга болоход ар гэрийнхэн нь өмнө хамт амьдарч байсан Б гэгчийг сэжиглэж байсан бөгөөд үүний дагуу  цагдаагийнхан  шалгалтыг эхлүүлсэн гэдэг.  Сэжигтэн  Б анхны мэдүүлэгтээ  хохирогч С-тэй удаан хугацаанд уулзаагүй, мэдэхгүй гэж байсан ч цагдаа нар талийгаач С-ийн гар утсыг олоход хамгийн сүүлд Б ярьсан нь тогтоогдсон  учир сэжигтэн үнэнээ өчиж, цогцос байгаа газрыг зааж өгсөн байна. Сэжигтэн  Б-г цагдан хорьж, мэдүүлэг авахад “С энэ сарын 7-ны өдөр Улаанбаатараас Налайх дахь гэр рүүгээ очихоор ирэхэд нь бид хоёр уулзсан.  Тэгсэн С “Дахиж надтай уулзах хэрэггүй. Налайх дүүрэгт цагдаагийн хэлтэст ажилладаг найз залуутай болсон. Миний амьдралд дахиж битгий гай болоорой” гэж хэлэхээр нь уур хүрээд хоолойг нь боочихсон. Тэгээд ухаан алдчихаар нь  эргээд сэргээх гэсэн сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад урагшаа нүүрсний уурхай руу аваачаад хийчихсэн” гэжээ.

Иймд сэжигтэний хэлсэн мэдээллийн дагуу  Налайх дахь нүүрсний уурхайн захиргаа байсан байрны балгасаас зүүн урагш зүгт, хүний хөлөөс нэлээд зайдуу байх 4-5 метрийн гүн нүхэнд очиж  талийгаачийн цогцсыг гаргаж авсан байна. Ингээд Шүүх эмнэлгийн задлан хийхэд талийгаач боолгож биш, осгож амиа алдсан гэсэн дүгнэлт гарчээ. Тэгэхээр талийгаач С нь сэжигтэн Б-д боолгуулахдаа ухаан алдсан байж. Энэ үед нь түүнийг үхчихлээ гэж одоод нүхэнд аваачин булсан байсан бололтой.

 Сэжигтэн Б.Б-г ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

www.buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү