Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт халаа сэлгээ хийгдлээ


2014-09-16 09:20:43

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр томоохон өөрчлөлт хийжээ. Тухайлбал, тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Хосбаярыг албан тушаалаас нь өөрчилж, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгожээ. Харин түүний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар, хурандаа Г.Туулхүүг  томилсон байна.

Мөн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 4-нд хоёр сэжигтэн оргосонтой холбоотойгоор тус ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Цагдан хорих төвийн даргаар хурандаа Д.Дамдинцэрэнг томилсон талаар эх сурвалж хэлж байна.  

Дашрамд дурдахад, оргосон хоёр сэжигтэн хоригдож буй өрөөнийхөө болон нарлагааны хэсгийн дутуу гагнасан төмрийг хөшиж, гагнаасыг нь салган зугтсан юм байна. Эдгээр оргодлыг хайхад ШШГЕГ-ын дарга, хурандаа С.Баяндалай ч өөрөө оролцож байгаа аж. ШШГЕГ-ын даргын шийдвэрээр дэд дарга, хурандаа Т.Зулзүсэм, Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Ц.Очгэрэл нарыг боловсон хүчний мэдэлд шилжүүлж, ямар нэгэн ажилд томилоогүй юм байна.

Б.Цэцэ

www.buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү