Гэмт хэргийн улмаас хохирсон 45 иргэнд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэлээ


2021-04-09 11:38:54

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журамд заасны дагуу зарим төрлийн Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг” хуралдлаа.

Хурлаар гэмт хэргийн улмаас хохирсон 45 иргэнд 261,6 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох гүйцэтгэх баримт бичгийг холбогдох хууль, журамд нийцэж байгааг хянан үзэж, хохирогч нарт уг төлбөрийг олгохоор шийдвэрлэв.

Мөн энэ үеэр “Ажлын хэсэг”-ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулсан хорих ял эдэлж буй хоригдлуудыг ажлын байраар хангаж, хөдөлмөр хөлснөөс суутгал хийх замаар Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон төлбөрийг буцаан төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг өглөө.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэн найруулж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хуульд заасан 15 зүйл заалтад холбогдох 15 төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгож байсныг 21 төрөл болгож нэмэгдүүлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү