Төрийн албан хаагчид 08:30 цагт ажилдаа очиж, 17:30 цагаас хөдөлгөөнд оролцоно


2021-04-14 13:58:09

Цагдаагийн Ерөнхий газраас хөл хорионы дэглэмийг сахиулахтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат:

Улаанбаатарт 400-450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Үүнтэй холбоотойгоор гурван цаг тутамд хөдөлгөөний эрчмийг гаргадаг. Одоогоор хөдөлгөөний эрчим долоо орчим хувьтай буюу нийт тээврийн хэрэгслийн долоон хувь нь хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг. Сүүлийн 24 цагт 17 хувь нь хөдөлгөөнд оролцсон байна.

Хөл хорионы үед ажил үүргээ явуулах 15 чиглэлийн байгууллага тодорхой байгаа. Нэг эргэлзээтэй зүйл байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчид байгууллагын логотой машинаар явж болно. Харин хувийн машинаар явах бол дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Мөн иргэд салхинд гарах гэдгийг ууланд гарах, хэсэг бүлгээрээ салхинд гарах гэж ойлгоод байна. Тийм биш, гэрийнхээ ойролцоо байгаа талбай дээр спортоор хичээллэх боломж олгож байгаа юм.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцож байгаа бол маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно. Мөн энэ хязгаарлалт 24 цагийн турш хотын бүх нутаг дэвсгэрт үйлчилнэ.

Дугаарын хязгаарлалтад орохгүй автомашины тухайд: 

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний машин
  • Хүнс түгээлтийн машин. Тухайн байгууллагын нэр дээр байдаг, хөргүүр, бүхээгтэй машин байх бөгөөд хувийн машинаар түгээлт хийхгүй.
  • Буяны үйл ажиллагаанд оролцож байгаа автомашин. Мөн буяны үйл ажиллагаанд оролцох бичгээ үзүүлээд явж болно.
  • Тийзийг үндэслэн гадаадаас ирж байгаа хүнийг тосч авах, хүргэхэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • Төрийн байгууллагын ажилчид 08.00 цагт ажилдаа очсон байх ёстой. Орой 17.00 цаг хүртэл гадуур явж болохгүй.
  • Зорилгогүйгээр хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд хариуцлага тооцно.

Түүнчлэн цагдаа нарын харилцаа, хандлагатай холбоотой асуудлыг 126 тусгай дугаарын утсанд өгөх боломжтой юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү