Б.Сүндэръяа: Ц.Анандбазартай холбоотой 1000 гаруй эмэгтэй холбогдсон


2021-04-14 16:38:51

Иргэн Б.Сүндэръяа буюу Сүнээ өөрийг нь хүчирхийлсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг олон нийтэд мэдэгдэн, цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа.

Түүний өмгөөлөгч Н.Батсүх "Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь нас, бэлгийн халдашгүй байдлын эрх зөрчигдсөн. Үүнд Ц.Анандбазар гишүүн холбоотой. Тиймээс гурван асуудал дээр гомдол гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгаар бүлэгт заасан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, 12 дугаар бүлэгт заасан бэлгийн халдашгүй байдалд халдан довтолсон, 13 дугаар зүйлд зааснаар өөрт болон бусад хүмүүст заналхийлэл учруулсан зэрэг асуудлаар гомдол гаргаж байгаа.  Энэ гомдол нь зөвхөн Б.Сүндэръяагийн асуудал биш. Үүний цаана олон охидын асуудал байгаа болохоор хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэж найдаж байна.

Иргэн Б.Сүндэръяа "2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байсан. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан.

2020 оны сонгуулийн өмнө намайг ямар ч хамааралгүй УИХ-ын нэр бүхий гишүүн болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгож зураг бичлэг цацсан. Тэр бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж хийж, эвлүүлсэн. Тэд нараас хуулийн байгууллага мэдээлэл авсан. 

Миний хувьд өөрийн нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өдийг хүрсэн. Цаашид дарамт шахалттай амьдарч чадахгүй тул өргөдөл өгч байна. 

Өмнө нь намайг бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий.

Удаан хугацаанд дарамттай, сүрдүүлэгтэй, маш хэцүү амьдарсан тул яг одоо л зогсоохгүй бол миний энэ байдал дахиж 10, 20 жил ч үргэлжилж магадгүй байна.  Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан. "Улаан бал" нэвтрүүлэгт орсны дараагаас л цагдаагийн байгууллагаас надтай холбогдож, нэлээд олон шүүх хурал болж, хариуцлагаа хүлээх хүмүүс нь хүлээсэн боловч дахиад л дарамталдаг хүмүүс гарч ирсэн" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү