Б.Сүндэръяаг төрийн хамгаалалтанд авчээ


2021-04-16 09:12:36

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэдгээ олон нийтэд мэдэгдэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа иргэн Б.Сүндэръяаг төрийн хамгаалалтад авчээ.

Тэрбээр энэ талаар  "3 цаг гаруй Цагдаад өмгөөлөгчийн хамт мэдүүлэгээ өгөөд нилээн сууж байгаад дөнгөж сая цагдаа өмгөөлөгчийн хамт гэрээ бүрэн шалгуулж байж гэртээ орж ирлээ. Гэрч хохирогч нарыг хамгаалах биечилсэн хамгаалалтад өнөөдөр хуулийн дагуу албан ёсоор орж сэтгэл санаа маш их тайвширч бүтэн нойртой хонох нь. Ингээд 24 цаг би хаашаа явсан ч зөвхөн Цагдаагийн машинтай явах ба хэнтэй уулзсан ярьсан бүх зүйл протоколд бичигдэж төрийн хамгаалалтад орлоо.

Бусад хохирогч нар айх хэрэггүй хамгаалалтад орж болно. Таны нэр нүүрийг Монголын хууль хамгаална гэсэн. Бид заавал хүчирхийлэгчийг хуулийн хариуцлага хүлээлгэнэ! 4 гаруй хоног хэлэн дээрээ ч юу ч тавихгүй явсаар их турж бас толгой эргэж уначих гээд байдаг юм байна.

МАН удирдах зөвлөлийн хэдэн гишүүнд баримт нотолгоогоо давхар явууллаа. Одоо намайг худалдагдсан гэсэн бодлоосоо салсан байх. УЗ гишүүд тань хэлэх биз ээ" хэмээжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү