УОК: Иргэд дүүрэг дамжин сэлгүүцэж, уул хадаар зугаалахыг хориглоно


2021-04-15 10:54:41

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг “Хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байхад нийслэлчүүд салхинд гарах нэрийдлээр нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү унадаг дугуйгаар явах, хороо хооронд алхах зэргээр хөдөлгөөн үүсгэх болсон. Тиймээс хөлдөлгөөнийг сааруулах зорилгоор иргэдийг өглөө 06:00-08:00, үдээс хойш  16:00-18:00 цагийн хооронд салхинд гаргахаар зохицуулалт хийвэл ямар вэ гэдэг санал УОК-ийн хуралдаанаар яригдсан. Гэхдээ одоогийн байдлаар энэ санал албажаагүй. Тиймээс иргэд тодорхой цагийн хуваарийн дагуу салхинд гарах нь гэж ойлгож болохгүй” гэлээ.

Тиймээс иргэд цагийн хязгаарлалтад баригдахгүйгээр гэр, байрныхаа гадаа салхинд гарч болох юм. Харин дүүрэг дамжин уул хаданд гарна гэж явж болохгүй гэдгийг УОК-оос мэдээлж байна.

Төрийн албан хаагчдын 10 хувь нь ажиллаж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгоор зорчино. Ингэхдээ ажилдаа ирэх, тарах цагаар хөдөлгөөнд оролцох бөгөөд тээврийн хэрэгсэлдээ зөвшөөрөлгүй хүн авч явахыг хориглоно. Хэрэв зөвшөөрөлгүй хүнийг тээвэрлэж явсан тохиолдолд тэр хүнийг тээврийн хэрэгслээс буулгана.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү