Хоёр иргэнийг эрэн хайж байна


2021-04-16 10:28:10

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумаас тус аймгийн Сайнцагаан сумын чиглэлд иргэн Т мотоциклтой энэ сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед Дундговь аймгийн Баянжаргалан сум өнгөрөөд явж байна гэж ар гэрийнхэнтэйгээ ярьсанаас хойш сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Т /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 16:17 цагт Дундговь аймгийн Сайнцагаан суманд гэртээ эсэн мэнд ирлээ гэсэн мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Мөн Сүхбаатар аймгийн Наран сумын Гүн худаг багийн “Сэхүүл” хэмээх газар малчин Б /58 настай, эрэгтэй/ энэ сарын 15-ны өдрийн 14:00 цагийн орчим морьтойгоор малдаа яваад сураггүй алга болсон. Мөн өдрийн 14:30 цагт Э /55 настай, эмэгтэй/ “Приус-11” загварын автомашинтай араас нь яваад сураггүй болжээ.  Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 04.15-ны өдрийн 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:30 цагт иргэн Э-ийг гэрээс нь урд зүгт 4 км-т “Сэхүүл” гэдэг газраас автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж автомашиныг нь татан гаргаж гэрт нь хүргэж өгсөн. Малчин Б /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү