Хэрэглэгчээ мэхэлсэн "ИМАРТ" худалдааны төвд торгууль оногдууллаа


2021-04-16 17:39:02

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн н.Эрдэнэцэцэгийн гомдлын дагуу "Скай хайпермаркет" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт худалдааны төвийн салбарын захирал Н. Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16.600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон байна. Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаасан байна. Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй "Скай хайпермаркет" ХХК-ийн Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1,500,000 төгрөгийн торгууль ноогдууллаа.

Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг тухайн худалдааны төв, дэлгүүрийн “ХЯНАЛТЫН ЖИН” дээр шалгаж авах нь зүйтэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү