Хадгалах хугацаа нь дууссан 13 нэр төрлийн барааг устгалд оруулжээ


2021-04-16 18:03:56

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 6358, хүнсний үйлдвэр 17, эмийн сан 174, бусад 50 нийт 6599 газарт хяналт шалгалт хийжээ.

Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 652 зөрчлийг илрүүлж, 338 буюу 51.8 хувийн үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 20 иргэний үйл ажиллагааг зогсоожээ.  Үүнд гар утас, цахилгаан бараа, алт мөнгөний дархан лангуу 3, дугуй засвар 6, ТҮЦ 7, барилгын материалын дэлгүүр 2, хоолны газар 2 байсан аж.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 17 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 5 албан шаардлага хүргүүлж, 10 аж ахуйн нэгж, 4 иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 13 нэр төрлийн 187 ш, 311.968 мян/төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү