Цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ


2021-05-04 16:41:37

Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн тавьсан шаардлагыг үл биелүүлж буй иргэний бичлэг цацагдсан. Уг иргэнд цагдаагийн байгууллагаас торгууль ногдуулжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэд энэ удаагийн хол хорионы үеэр цагдаагийн байгууллагын тавьсан шаардлагыг маш сайн биелүүлж байна. Мэр сэр цагдаагийн алба хаагчдын тавьж буй шаардлагыг эсэргүүцэж байгаа тохиолдол бүртгэгдэж байна.

Тодруулбал, тавдугаар сарын 1-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч дэглэм зөрчиж байсан иргэд шаардлага тавихад эсэргүүцсэн.

Үүнийг олон нийтийн цахим сүлжээгээр харсан байх. Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.2-т /Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн/ заасны дагуу 250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү