Муудсан цогцос олджээ


2021-09-13 10:27:24

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ТЭЦ-4-ийн орчимд хүний цогцос байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход, хэн болох нь тогтоогдоогүй 55-60 насны эрэгтэй модноос боомилж нас барсан байжээ.

Талийгаачийн цогцос өтөж, муудсан байжээ. Талийгаач бэлтгэлийн өмдөөрөө хоолойгоо боомилж, амь алдсан байдалтай байсан аж. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү