Б.Баатархүү: Хууль зөрчиж байгаа ч УИХ-ын гишүүний дархан эрхтэй тул албадан буулгах боломжгүй


2021-05-07 13:35:38

Сүхбаатарын талбайг цагдаагийн хамгаалалтад бүрэн авсан шалтгааны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга ББаатархүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төв талбайг бүхэлд нь цагдаагийн хамгаалалтад авснаас үүдэн цагдаа, сэтгүүлч хоёрын хооронд зөрчил үүсээд байна?

-Сүхбаатарын талбайн урд хэсэгт улс төрийн суулт хийж байгаа хүмүүс рүү оруулахад халдвар хамгааллын дэглэм сахиулан, хэвлэл мэдээллийнхнийг цөөн тоогоор оруулж байгаа. Өчигдөр болсон хэргийн тухайд шалгаж байгаа. Шалгалтын талаар хэн нь буруутай нь тогтоогдоно.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед жагсаал, цуглаан зохион байгуулах нь хуулиар хориотой. Жирийн иргэн хэрэв өлсгөлөн, цуглаан хийсэн бол цагдаагийн байгууллага хүч хэрэглэн тараадаг. Гэтэл хууль эрх тэгш үйлчилсэнгүй гэх шүүмжлэлд ямар тайлбар хийх вэ?

-УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж бий. Хууль зөрчин улс төрийн суулт хийж байгаа үйлдлээ таслан зогсоох албан бичиг, шаардлагаа тэдэнд хүргүүлсэн. Энэ хүмүүсээс наад зүйлээ шаардах хэрэгтэй. Бид хууль тогтоогчид биш. Хуулийг хэрэгжүүлдэг субект. Харин тэр хүмүүстэй холбоотой олон нийт цуглах, цар тахлын үед олноороо бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үүрэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү