Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 4 давхраас унажээ


2021-05-15 10:33:18

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 12 дугаар байр 9 давхар орон сууцны барилгын 4 дүгээр давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг энэ сарын 14-ний өдрийн 23:23 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 23:27 цагт очиход тус байрны иргэн Э /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 4 дүгээр давхраас унаж гэмтсэн байсныг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү