Ээж, хүү хоёр галд өртөж нас баржээ


2021-10-12 12:51:48

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатжээ.

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, 6 км зам туулан 05:25 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн С /25 настай, эрэгтэй/-гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, Х /3 сартай, эрэгтэй/-гийн нүүр, гарын хэсэг түлэгдсэн аж. Харин иргэн Х /23 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү