9 давхрын тагтнаас унах гэж байсан 4 настай хүүг аварчээ


2021-10-13 10:22:01

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны 9 дүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага иржээ. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Т /4 настай, эрэгтэй/ тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварч, тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү