Цагдааг зодсон согтуу эмэгтэйчүүдэд торгох ял оноожээ


2021-06-15 11:20:15

Эмэгтэйчүүд архидан согтуурч, шаардлага тавьсан цагдаад хүч хэрэглэсэн хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд гарсан билээ. Тодруулбал, хэсэг бүлэг эмэгтэйчүүд архидан согтуураад байна гэх иргэний дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, иргэн О гэх залууг эрүүлжүүлэхээр цагдаагийн хэлтэст авчирсан байдаг. Эрүүлжүүлэх байранд орсон залууг цагдаагийн хэлтсээс авахаар ирсэн гурван согтуу эмэгтэй үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийн биед халдаж, зодож танхайрсан хэрэг гарсан юм.

Тухайн үед эрүүлжүүлэх байрны эмч ирж тэднийг салгасан байна. Зодуулсан цагдаагийн алба хаагчийн тархи доргилт, хуйханд шарх, хүзүү, баруун чихний дэлбээ, чихний урд, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт үүссэн аж. Тэдгээр эмэгтэйчүүдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал энэ сарын 8-нд болж, тэдэнд торгох ял оноожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү