Д.Цэнд-Аюуш: Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 201 этгээд, хувь хүнийг 104.2 сая төгрөгөөр торгосон


2021-06-16 12:38:28

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтын дүнг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш танилцуулав.

Тэрбээр "Өнгөрөгч тавдугаар сарын 29-нөөс хойш шөнийн шалгалт хийсэн бөгөөд  давхардсан тоогоор нийтдээ 70,420 газарт хяналт шалгалт хийсэн. Эндээс

  • Хүнсний худалдааны газар 5526
  • Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 8952
  • Хүнсний үйлдвэрлэл 955
  • Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 1189
  • Эмийн сан 1800
  • Ахуйн үйлчилгээний чиглэлийн газар 5363
  • Чийрэгжүүлэх төв, фитнесс, иог 331
  • Сургалтын 388
  • Бассейн 433
  • Зочид буудал 806
  • Саун-41
  • Амралтын 34 газрыг хамруулсан.

Хяналт шалгалтын явцад халдвар хамгааллын  дэглэм, хүнсний аюулгүй байдлын хангуулах талаар 17 төрлийн мэдэгдэх зөвлөмжийг  88 салбарт үйл ажиллагаа явуулдаг 3500 мянга аж ахуйн нэгжид хүргүүлэн ажиллаж байна. Харин зөрчил гаргасан ААН, байгууллагуудад хугацаатай мэдэгдэл өгч, зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулан хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар халдвар хамгааллын  дэглэм, хүнсний аюулгүй байдлын хангуулаагүй 7500 зөрчил илрүүлж, 4323 зөрчлийг арилгаж, 98 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлж, 91 газарт хугацаатай албан шаардлага өгсөн.

Харин Бөмбөгөр, Хан талст, Баянзүрх, Дүнжингарав худалдааны төв зэрэг нийт 91 газарт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 этгээд, хувь хүнд 104 сая 200 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан" гэлээ.

Мөн шалгалтаар журам зөрчсөн долоон аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож, таван аж ахуй нэгжид гурван сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал, тэдгээр байгууллага нь вакциндаа бүрэн хамрагдаагүй хүн ажиллуулсан, вакцин хийлгээгүй хүнд үйлчилсэн, хүний тоо хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан.

Мөн шөнийн шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын явцад 134 зөрчлийг илрүүлж, 91 буюу 67,9 хувийг арилгууллаа. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, цаг хэтрүүлэн ажилласан, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 5 аж ахуйн нэгжид 3000.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилалаа. Шалгалтаар илэрч буй зөрчлүүд:

• Шөнийн шалгалтаар худалдаа, үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчийн 2 тунд хамрагдсан байдлыг шалгаж үйлчилдэггүй
• Ажиллагсад болон үйлчлүүлэгч нарын биеийн халууныг хэмждэггүй
• Гар халдваргүйжүүлэгч, халдвараас сэргийлэх зөвлөмж зааврыг шаардлагатай цэг, хэсгүүдэд байршуулаагүй
• Ажиллагсдад халдвар хамгааллын хэрэгсэл /амны хаалт, бээлий/-ийг хэрэглэж хэвшүүлээгүй
• Хоолны газрын үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ сандлыг байршуулаагүй,
• Бөөгнөрөл үүсгэсэн, дархлаажуулалтын 2 тунд хамрагдаагүй ажилтан ажиллуулсан
• Механик агааржуулалтын хэвийн ажиллагааг хангаагүй зөрчил, дутагдлууд нийтлэг байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү