“Улиастай” голын усанд машиныг татан гаргажээ


2021-06-17 09:55:35

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн гүүр” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин “Улиастай” голын усанд суусан тухай дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 16:19 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:34 цагт очиход иргэн Э-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин “Улиастай” голын усанд сууж, автомашин дотор иргэн Э /35 настай, эрэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Х /10 настай, эрэгтэй/ нар гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж, автомашиныг нь татан гаргасан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү