Сураггүй болсон иргэнийг хайж байсан хоёр хүнийг эрэн хайж байна


2021-06-18 11:36:42

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь энэ сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн байдаг. Үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 15-нд мэдэгдсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.15-ны өдрийн 13:20 хөдөлгөөн үйлдэж, энэ сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд олсон.

Тус аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа энэ сарын 17-ны өдрийн 17:08 цагт “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан 2 иргэн /1 эрэгтэй, 1 эмэгтэй/ энэ сарын 12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж мэдээлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү