Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ долдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Казахстан улс руу хийхээр төлөвлөсөн байна.

Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжсэн учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу  тасалбар худалдан авах иргэд агаарийн тээвэрлэгчдэд шууд хандах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.