Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно


2021-06-24 09:51:45

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

2021 оны 06 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Өдөртөө 27-29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.  Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү