АТҮТ-ийн мэргэжилтэн авлига авч жолооны шалгалтанд тэнцүүлдэг нь илэрчээ


2021-11-23 12:37:55

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах "Нисдэг машин" төвийн 3 давхарт байрлах АТҮТ-ийн салбарт Авлигатай тэмцэх газраас өчигдөр нэгжлэг хийсэн билээ.

Тус төвийн мэргэжилтэн Б нь мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохдоо авлига авч, жолооч нарыг шалгалтад тэнцүүлдэг. Мөн шалгалтад тэнцээгүй жолооч нараас авлига авч, дахин шалгалтад оруулахгүйгээр тэнцүүлж авлига авч, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгав.

Шалгалтын явцад мэргэжилтэн Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү