2 хүн аянганд цохиулж нас баржээ


2021-07-05 10:24:13

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” хэмээх газар энэ сарын 4-ний өдрийн 17:30 цагийн орчим 7 хүн, 4 мотоциклтой Баян-Өндөр сумаас шатахуун аваад Зүлэгт багийн “Цам” гэдэг газрын чиглэлд гэрлүүгээ буцаж яваад 2 хүн нь аянгад цохиулж нас баржээ.

сан тухай мэдээллийг мөн өдрийн 19:11 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат малчин Г /21 настай, эрэгтэй/, Ч/21 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан. Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү