Байшин шатаж, нэг иргэн түлэгджээ


2022-01-10 08:55:46

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамжинд байшин шатжээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан иргэн О-ын 5х3 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар  шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэр дээр тус тоотод оршин суугч иргэн О/53 настай, эрэгтэй/ нүүр хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү