Хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол АТГ-т олноор иржээ


2022-01-19 11:24:14

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь энэ сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 54 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 262 дуудлага хүлээн авчээ.

Тус алба мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд Архангай, Дархан-Уул, Орхон, Увс аймагтай холбогдох өргөдөл, гомдол, мэдээллийн талаар болон Шударга байдлын үнэлгээний статистик мэдээллүүдийг нэгтгэн боловсруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү