Машины эд ангид хавчуулагдсан 6 настай охиныг эмнэлэгт хүргэжээ


2022-05-09 10:29:42

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Гүн жалга” гэдэг газар 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 68 км зам туулан очиход Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой /3 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Р-ийн “Кольт” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ын “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ.

Ослын  улмаас нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Э-ын охин А /6 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү