F5, F6 визтэй иргэд төрөл саднаа БНСУ-д урьж, ажилуулах боломжтой боллоо


2022-05-16 09:10:57

БНСУ-ын Хууль Зүйн яамнаас тус улсын иргэнтэй гэр бүл болсон F5, F6 визтэй гадаад иргэд жилд 2 удаа гэр бүл, төрөл садандаа урилга явуулж Солонгос улсын газар тариалан, загас агнуурын салбарт ажиллах хүч болох боломжтой боллоо.

Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдийн ах дүү, төрөл садан нь 19-55 насны иргэд байх ёстой бөгөөд Солонгос улсын хилээр нэвтрэхэд ямар нэгэн асуудалгүй байх шаардлагатай аж.

Мөн ямар нэгэн халдварт өвчингүй байх шаардлагатай бөгөөд жирэмсэн эсвэл төрөөд 1 жил болоогүй бол виз олгох боломжгүй гэнэ.

Урилгаар ирж буй иргэдэд 3 сарын С-4 виз болон 5 сарын Е-8 виз олгох юм байна.  2022 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цаг 9160вон, 1сарын 1.914.440 байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү