Самар түүхээр гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа жил гаруйн хугацаанд үргэлжилж байна


2022-06-20 10:13:12

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд 2021.06.15-ны өдөр Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 2021.06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон. 

Онцгой байдлын алба, цагдаагийн байгууллага хамтран иргэн М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй билээ. 2022.06.15-ны өдөр дахин хамтран ажиллах тухай хүсэлтийг хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М/47 настай, эрэгтэй/-ыг Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж эхэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү