Согтуудаа цахилгааны тулгуур багана дээр гарсан иргэнийг эсэн мэнд буулгажээ


2022-06-23 10:51:20

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр гудамж цахилгааны тулгуур багана дээр 1 хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 21:40 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн О /47 настай, эрэгтэй/ согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ байсан тул Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү