"Луу хүрд" ХХК-ийн барилгын ажилчид барилгаас унаж, нэг нь нас баржээ


2022-06-23 22:51:46

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын өргүүр унаж 2 хүн унаж, нэг хүн нас барсан гэх дуудлага энэ сарын 23-ны 16.00 цагт иржээ. Хэргийн газар цагдаагийн албан хаагчдыг шалгалтын ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Луу хүрд" ХХК-ийн шинээр баригдаж байгаа барилгын гадна фасад хийж байсан тус компанийн 2 ажилтан ХАБЭА-г баримтлаагүйн улмаас ажилтан "Б" эрэгтэй 37 настай,  "Э" 35 настай эрэгтэй нар доош унаж Б нас барж, Э нь эмнэлэгт хүргэгдээд байна.

Мөн өчигдөр Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилгын ажилтнууд өргөгч кранд дарагдсан бөгөөд хэргүүдийг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү