“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд менежментийн баг сонгон шалгаруулах тухай зарлал


2022-06-22 12:12:43

“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд Баянгол дүүргийн 4дүгээр хороо, Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн эзэмшлийн “1000 машинызогсоолын талбай”-д 2022 оны 07 дугаар сарын 20-ы өдрөөс 2022 оны 10 дугаарсарын 30-ны өдөр хүртэл “Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа,үйлчилгээ зохион байгуулаххүсэлтэй “Mенежментийн баг” /аж ахуйн нэгж/-ийг материалаа ирүүлэхийг урьж байна.

  1. Сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгж нь дараах үйл ажиллагааны чиглэлээр оролцон. Үүнд:
  • Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэны худалдаа үйлчилгээ
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн
  • Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа /хичээлийн шинэ жилийг угтсан, баяр наадам, мах гэх мэт/
  • Явуулын хоол үйлдвэрлэл үйлчилгээ
  • Эвент арга хэмжээ
  1. Аж ахуйн нэгж нь худалдаа, үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл, баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
  • Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар – Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх;
  • Иргэний үнэмлэхний хуулбар-Захирал;
  • Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцтэй, ажиллагсад ур чадвартай байх;
  • Ажиллагсдын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан дэвтрийн хуулбар;
  • Төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалт, төлөвлөгөөг гаргах;
  • Ажиллагсдын эрүүд мэндиийн үзлэгт хамрагдсан дэвтрийн хуулбар;
  • Төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалт, төлөвлөгөөг гаргах;
  • Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулах талбайн зураг /Асар, лангууны тоо, тайз, тохижилт, гэрэлтүүлэг, хаягжилт, шаардлагатай тоног төхөөрөмж, био 00, хог хаягдлын менежмент, харуул хамгаалалтын байр гэх мэт төлөвлөсөн зураглал/, авто зогсоолын тоо /үйлчлүүлэгчийн болон өргөтсөн худалдааны машины зогсоол тоо тус бүр/, санхүү эдийн засгийн тооцоог боловсруулж, зурагжуулан хавсаргах;
  • Менежмент, маркетинг, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай эсэх;
  • Үйл ажиллагаа эрхэлж буй дүүргийнхээ жижиг дунд үйлдвэр эрхлэгч бүртгэлтэй байх нь давуу тал

Аж ахуйн нэгж нь бүрдүүлсэн материалаа битүүмжлэн Баянгол дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих төвийн 405 тоотот 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цаг хүртэл материал хүлээн авна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ (ОНӨТҮГ)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү